Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/99999.jpg

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “Монголын Сайтын холбоо”, “Мэдээллийн Тэргүүлэгч сайтуудын холбоо”, “Мэдээллийн сайтуудын ассоциаци” зэрэг төрийн  болон төрийн бус байгууллагууд нэгдэн “Вэб авардс-2017” цахим салбарын тэргүүн наадмыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү наадам нь хоёр жилд нэг удаа болдог, цахим салбарын хамгийн том наадам бөгөөд  энэ сарын 28-ны өдөр Улсын драмын Эрдмийн театрт шилдгүүдээ тодруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болох юм. “Вэб авардс-2017” цахим салбарын тэргүүн наадмын  удирдамжтай танилцана уу.

“WEB AWARDS 2017” ЦАХИМ САЛБАРЫН ТЭРГҮҮН НААДМЫН УДИРДАМЖ

Зорилго: Хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай цахим сэтгүүл зүйг төлөвшүүлэх, цахим салбарын үйл ажиллагааг сурталчлах

Сайтуудын номинациуд:

1.    Мэдээллийн Шилдэг сайт 2.    Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч Шилдэг сайт 3.    Төрөлжсөн мэдээллийн Шилдэг сайт 4.    Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт 5.    Шилдэг дебют сайт 6.    Шилдэг орон нутгийн сайт 7.    Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт 8.    Шилдэг төрийн байгууллагын сайт 9.    Онлайн худалдааны Шилдэг сайт 10.    Зарын мэдээллийн Шилдэг сайт 11.    Шилдэг вэб сайт хөгжүүлэгч 12.    Шилдэг жиргээч 13.    Шилдэг пэйж 14.    Шилдэг start-up төсөл

Шалгаруулах журам:

Нэр дэвшихэд бүрдүүлэх материал:

-Үйл ажиллагааны танилцуулга -Өрсөлдөж буй төрөлд хийсэн ажлын тайлан - Албан бичиг

Шалгаруулах комиссын бүрэлдэхүүн

-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар - Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл -“Монголын Сайтын холбоо” -“ Мэдээллийн Тэргүүлэгч сайтуудын холбоо” -“Мэдээллийн сайтуудын ассоциаци”

Хаяг: Сүхбаатар дүүрэг,1-р хороо “BUSINESS TOWER”  19-н давхар Холбоо барих утас: 91777888, 91067777 Майл хаяг: mocax2009@gmail.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх