Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a1ce2811ff72613cgreat.jpg

Өдгөө дөрвөн ч хүүхдийн эцэг болоод буй тамирчин эр нийгмийн сайн сайхны төлөө гар татдаггүй нэгэн.Дэлхийн алдартай хөлбөмбөгчин, "Реал Мадрид" багийн од Криштиану Роналду Чили улсын нийслэл Сантьяго хотноо хүүхдийн цогцолбор эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн байна.

Тэрбээр уг төслийг өөрийн найз, Италийн бизнесмэн Алессандро Прототой хамтран эхлүүлсэн бөгөөд уг эмнэлэг 2020 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн гэнэ. Тэдний хэрэгжүүлж буй төсөл үүгээр зогсохгүй бөгөөд Роналду, Прото нар хөлбөмбөгийн хүүхдийн акедеми, хорт хавдрын эсрэг сан байгуулах зэрэг ажлуудыг өрнүүлэх аж.

Сонирхуулахад, Роналдугийн найз Алессандро Протог алдарт "Грэйн 50 сүүдэр" киноны гол баатар гэж үздэг байна. Дэлхийд ашиг орлогоороо тэргүүлсэн энэхүү киноны зохиолыг бичсэн зохиолч бүсгүй И Эл Жэймс 2010 онд 39 настай Прототой Италид хэд хоног хамт амарсан аж. Улмаар зохиолч бүсгүй тэрбумтан эрээс санаа авч дээрх зохиолыг бичсэн гэдгийг Прото өөрөө ч баталдаг юм байна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх