Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5i6l5hhtl345vgifhss3ulu3bp.gif

Цэцийн гишүүд зөвлөлдсний эцэст Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх "гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан" заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгох шийдвэр гаргалаа. 

Тодруулбал Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 6 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүн, 6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ,  6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан гэх заалт нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн үзлээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийн асуудал хөндөгдөхөөр болж байна.

Учир нь Үндсэн хуулийн цэцэд  иргэн ... нь УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэж өгнө үү хэмээн гомдол гаргасан билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх