Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/6gt1mu6jj7v63a0ku46t9vaiqq.jpg

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцлээ. Яг одоо Цэц шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна. 12:00 цагаас Их суудлын хуралдааны шийдвэрийг нийтэд уншиж танилцуулна.

Хуульд УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулах бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

Энэ заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэж байгаа юм.  Хэрвээ Цэцийн Их суудлын хуралдаанаар Д.Гантулга гишүүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл түүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөх юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх