Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/isp9i94uhdj9nbeba9c2agl8k.jpg

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Дэн буудал” тусгай арга хэмжээг дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга нарын баталсан удирдамжийн дагуу цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалт хийжээ.

Шалгалтаар нэр бүхий 6 дэн буудал нь тусгай зөвшөөрөлгүй ажиллаж  байсан зөрчлийг илрүүлэн ажиллахын зэрэгцээ дэн буудлуудын гадна дотор гэрэлтүүлэг хяналтын камертай эсэхийг шалгаж, зөрчлийг арилгуулах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр прокурорын мэдэгдэл өгч ажилласан бөгөөд мөн насанд хүрээгүй, бичиг баримтгүй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдэд үйлчлэхгүй байх талаар дотоод журамдаа тусгаж ил харагдах газар байршуулсан байх, мөн шаардлагатай бусад асуудлаар зөвлөмж зааварчилгаа өгч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх яриа таниулгыг хийж ажилласан байна.  

ЭХ СУРВАЛЖ: hprokuror.mn

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх