Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/31o6endlhemgasfc1ip81q6f4f.jpg

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү иргэн Г.Номуундарийн мэдэгдлийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ хэргийн талаар янз бүрийн сэжиг, таамаг дэвшүүлж, хэн нэгний нэр төрийг гутаан доромжлох үйлдлүүдийг гаргахгүй байхыг хүсч байна. Цагдаагийн байгууллагаас шалгалт хийж эхэлсэн. Шалгалт хийж дууссаны дараа албан ёсоор мэдээлэл хүргүүлэх учир хүлээцтэй хандахыг хүсэж байна.  Олон нийтийн сүлжээгээр хэргийн явцын талаар мэдээлэл өгөхийг шаардаж байгаа. Гэхдээ хуулийн дагуу энэ нь боломжгүй, хориотой байдаг. Тиймээс бид хэргийн шалгалт дууссаны дараа прокурорт танилцуулж, зөвшөөрсөн хэмжээгээр нь олон нийтэд мэдээлнэ. Хувь хүний нууцтай холбоотой, хуулиар хамгаалагдсан зүйл яригдах учир хуулийн хүрээнд мэдээлэл бэлтгэхийг цагдаагийн байгууллагаас хүсэж байна" гэлээ.  

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх