Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1pulp7716vqm5qn983rl0knnqq.jpg

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 12 дугаар сарын 18-наас 12 дугаар сарын 25-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.

Баруун аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи нутгийн өмнөд хэсгээр 7-12м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 23-нд нутгийн зүүн хэсгээр цас бударч явган шуурна. 18-21-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг чангарч Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

 

Төвийн аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 18-нд нутгийн хойд хэсгээр,19-нд нутгийн зүүн хэсгээр цас бударч явган шуурга шуурна. 22-нд нутгийн баруун хагаст, 23,25-нд нутгийн зүүн хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи баруун хойноос 9-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 21-22-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26  хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 19, 23-нд зарим газраар, 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи баруун хойноос 9-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 20-22-нд хүйтний эрч суларна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг чангарч Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын саваар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 19-нд нутгийн зүүн хэсгээр цас бударна. 22-нд шөнөдөө нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 7-12м/с хүрч явган шуурга шуурна. 19-22-нд шөнөдөө 13-18 хэм өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх