Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/dfsjhjhj.jpg

2017 оны 12 дугаар сарын 18-ны 08-20 цаг хүртэл Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

2017 оны 12 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 10-12 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх