Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/gfhghgfhguyyt.jpg

Орхон аймаг дахь Төрийн Аудитын газар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилт, нийцлийн аудит хийсэн тайлангаа сэтгүүлчдэд танилцууллаа. Төрийн Аудитын газрын дарга тэргүүлэх аудитор Ц.Нармандах ярихдаа, “Эрдэнэт үйлдвэр ХХК нь Шилэн дансны тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллээ долоо хоногийн дотор цахим хуудсанд байршуулах ёстой. Үйлдвэр энэ үүргээ биелүүлж байгаа боловч дутуу болон хугацаа хэтэрч байршуулсан асуудал гарсан. Тиймээс бид зөвлөмж хүргүүлээд байна” гэсэн юм.

Төрийн Аудитын газар нь тус үйлдвэрийн  2016 оны жилийн эцэс болон 2017 оны эхний гуравдугаар улиралд зарлагдсан  тендерүүдтэй холбоотой мэдээллүүд “Шилэн данс”-нд байршсан эсэхэд аудит хийжээ. Дээрх хугацаанд 29 тэрбум 889.6 сая төгрөгийн 62 худалдан авах ажиллагаа болжээ. Үүнээс 18 тендертэй холбоотой мэдээллийг “Шилэн данс”-нд байршуулсан ч хуулийн хугацаанд амжаагүй гэх дүгнэлтийг Төрийн Аудитын газраас гаргасан байна. Түүнчлэн 25 тэрбум 264.2 сая төгрөгийн 44 тендерийн талаарх мэдээллийг огт байршуулаагүй байгааг тогтоохын зэрэгцээ “Шилэн данс”-ны мэдээлэл хариуцдаг албан тушаалтнаа тодорхой болгох хэрэгтэй гэж дүгнэн зөвлөмж хүргүүлсэн байна.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх