etoim.mn
photos/5c78p0h2ujhpg0ekn1jank0fbl.jpg

Монголын шигшээ багийн тамирчид 2017 оны хилийн чанадад дахь сүүлийн хамтарсан бэлтгэл хийхээр өнөөдөр Япон улсыг зорив. Багийн бүрэлдэхүүнд гавьяат тамирчин П.Өнөрбат, Э.Бэхбаяр, Б.Номин, ОУХМ Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Э.Гантуяа, Г.Уртнасан, спортын мастер О.Мөнх-Эрдэнэ, Б.Чимгээ, Т.Ариунзаяа, Б.Болортуяа гэсэн 11 тамирчин, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ө.Ууганбаяр нарын хамт Наран улсыг зорьсон юм. Манай бөхчүүд тус улсад 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд эх орондоо ирнэ. Монголын чөлөөт бөхийн холбоо 2017 онд гадаад харилцаанд онцгой анхаарсан бөгөөд Иранд гурав, Франц, БНХАУ, БНСУ, Японд нэг удаа тамирчдаа хамтарсан бэлтгэлд хамруулаад байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх