etoim.mn
photos/636vgsanja75kj687rdhoulv79.jpg

Мэргэжлийн хяналтын газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарын 10 гаруй байцаагчдыг АТГ-ынхан саатуулаад байгаа билээ. Тэднийг бусдаас хахууль авч байх үед нь үйлдэл дээр нь баривчилсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл АТГ-аас дээрх хүмүүсийг үргэлжлүүлэхн цагдан хорьж шалгах хүсэлтээ прокурор, шүүхийнхэнд хүргүүлсэн ч уг саналыг хүлээж аваагүй байна. Улмаар батлан даалтад гаргаж гадуур шалгахаар болжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Т.Баярсайхан нь бусдаас хахуульд 30 сая төгрөгтэй тэнцэх валют авсан байжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тэр шөнөдөө дээрх хоёр сэжигтний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж, тэдний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө хураан авсан байна. Тэд хилээр гаргахыг хориглосон хушны самар, дэрвэгэр жиргэрүү гэх мэт байгалийн дагалт баялгийг хил давуулах зөвшөөрөл өгөхийн тулд их хэмжээний хахууль  удаа дараа авч байсан гэх хэрэгт буруутгаж байгаа аж.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[66.181.160.33]

2017-12-12 15:28:44

үл үзэгдэх утсанд прокур орооцолдсон байнаа гэсэн үг!!!

зочин

[66.181.160.33]

2017-12-12 15:23:18

Ийм улсууд тэнд чинь байгаадбайгаа юм учир нь үл үзэгдэх утсаар дээрээсээ уяатай тэрийг нь олох, таслах хэрэгтэй.

Зочин

[103.11.193.242]

2017-12-12 13:15:10

Прокурор яагаад авилгалчдыг суллаад байна вэ,