Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/7r7fmf3pqkpqshfgifkg1365rn.jpg

Энэ сарын 6-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүдээс БНХАУ-ын Эрээн хот руу улс хоорондын зорчигч тээвэрлэдэг 5673 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслээр /автобус/ 300 ширхэг тарвагны арьс нууж, улсын хил давуулж байгаад баригдсан хэрэг гарчээ. Улмаар, БНХАУ-ын Эрээн хотын хилийн цэрэгт баригдсан байна. Хамгийн ноцтой нь тус тээврийн хэрэгсэл төрийн өмчит Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлтэй бөгөөд жолооч нь төрийн албан хаагч байсан талаар Өмнөд хөршийн хэвлэл мэдээллийн сувгаар мэдээлжээ. Мөн төрийн байгууллагын автобус, төрийн албан хаагчид нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээ зөрчиж, хууль бус үйлдэл хийлээ хэмээн онцолж, олон нийтэд мэдээллийг цацсан байна. БНХАУ-ын хуулиар тус тээврийн хэрэгслийг улсын өмчөөр хураан авч, тус жолоочийг 5-9 жил хорих хуультай байдаг аж.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх