Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/6kml0caega1c2d54je7sj4fsrf.jpg

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга н.Аззаяа, хэлтсийн дарга н.Баярсайхан нарын 10 гаруй албан тушаалтнууд бусдаас их хэмжээний авлига авч байхад нь АТГ-ынхан үйлдэл дээр нь барьсан талаар бид мэдээлсэн. АТГ-ынхны эх сурвалжуудын өгч байгаагаар албан тушаалтнуудын авлига авсан байж болзошгүй 30 гаруй сая төгрөгийг хураан авчээ. Дээрх мөнгөнд юань, ам.доллар багтсан байжээ. Мөн дээрх албан тушаалтнуудын гэрт нэгжлэг хийхэд Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга н.Аззаяа, хэлтсийн дарга н.Баярсайхан нарын гэрт тус бүрт нь 200 гаруй сая төгрөг хадгалж байсан нь илэрсэн байна. Тэд ямар нэгэн бизнес хийдэггүй, аль нэг газраас орлого орж ирдэг гэх мэдээлэл байдаггүй мөртлөө ийм их хэмжээний мөнгө хаанаас авсан, ямар замаар орлого олсон талаараа ямар нэгэн тайлбар хэлж чадахгүй байгааг хууль хяналтынхан онцолж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.160.126]

2017-12-12 10:16:15

hulgaich

s

[112.72.8.250]

2017-12-11 16:55:29

avilgachid bvgdere vhesei

ggg

[112.72.8.250]

2017-12-11 16:54:40

oodgvi yumnud hvni zovlogo zovooj olson yumig torin nereer avch bdag vhej dald orvol taarna