Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/7e7jedbkragk3ns6clrlgla46f.jpg

Барьцаалан зээлдүүлэх газруудад буюу ломбардуудад шалгалт хийжээ.

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, тус дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн дарга нарын баталсан удирдамжийн дагуу Барьцаалан зээлдүүлэх газрууд "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нийтлэг үүрэг”-ээ хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалт хийжээ.

Шалгалтаар нэр бүхий 42 аж ахуйн нэгжийн харуул хамгаалалт, мэдэгдэл, зөвлөмжийн дагуу хариу өгч, хийгдсэн ажил, цагдаагийн байгууллагад сэжиг бүхий эд  зүйлийн талаар мэдээлэл өгч байгаа эсэх талаар шалган, дээрх аж ахуйн нэгжүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх яриа таниулгыг хийж ажилласан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх