Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/7998ab7cec92f13c954b46a60ff22037.jpg

Боксийн дэлхийн аварга асан Виталий Кличко, Эрик Моралес, Рональд Райт нар ирэх жил Олон улсын боксын алдрын танхимд багтахаар болжээ. Боксын тоймчдийн нийгэмлэг болон Боксын түүхийг судладаг олон улсын зөвлөлийн гишүүд санал хураагаад ийм шийдвэр гаргасан гэнэ. Тэднийг алдрын танхимд багтаах ёслолын ажиллагаа ирэх оны зургаадугаар сард АНУ-ын Канастота хотод болно.

Виталий Кличко мэргэжлийн рингэн дээр 47 тулаан хийж, 45-д нь ялалт байгуулан хоёр ялагдал хүлээсэн билээ. Тэрбээр үнэмлэхүй жинд 1999-2000 онуудад WBO, 2004-2005, 2008-2013 онуудад WBC-гийн аварга цолыг эзэмшиж байв. 2013 онд зодог тайлаад WBC-гийн мөнхийн дэлхийн аваргаар нэрлэгджээ. Тэрбээр 2014 оноос Украины нийслэл хот Киевийн захирагчаар ажиллаж байгаа. Ийнхүү Кличко Боксын алдрын танхимд багтсан анхны украин хүн болох юм.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх