Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c0kp6t8s1d5m68sh4um8i1g33.jpg

Швейцарийн Лозанна хотод хуралдсан Олон улсын Олимпын хорооны Гүйцэтгэх хороо “Орос улсын шигшээ багийг Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн Олимпын тоглолтод оролцуулахгүй” гэсэн шийдвэр гаргалаа. Үүний сацуу, сэргээшийн асуудалд холбогдоогүй Оросын тамирчид Олимпын тугийн дор Пёнчаны тоглолтод оролцохыг ОУОХ зөвшөөрсөн байна. Гүйцэтгэх хорооноос “ тодорхой нэр бүхий Оросын тамирчдыг Пёнчаны Олимпт маш хатуу болзлын дор урьж оролцуулах боломжтой” гэж үзжээ. Эдгээр тамирчдыг “Оросын Олимпын тамирчид” гэсэн нэрээр оролцуулах аж. Тэд зөвхөн ийм нэрээр, Олимпын далбаан дор оролцох бөгөөд ёслолын ажиллагааны үеэр зөвхөн Олимпын сүлд дуулал эгшиглэх болно гэж ОУОХ-ны хэвлэлийн мэдээнд дурдсан байна. Энэ нь Оросын Олимпын хорооны эрхийг хассан гэсэн үг юм. Энэ бол сэргээшийн асуудлаар тухай улс орныг Олимпод оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн түүхэн дэх анхны тохиолдол юм. Тодруулбал, Олимпын үеэр Оросын төрийн далбаа намирахгүй, тус улсын төрийн сүлд дуулал эгшиглэхгүй гэсэн үг. Пёнчаны тоглолтод урилгаар оролцох Оросын тамирчдын нэрсийг Валери Фурнероноор ахлуулсан ажлын хэсэг гаргаж, түүнийг ОУОХ батлах аж. ОУОХ-ны шийдвэр ёсоор ОХУ-ын Засгийн газрын шадар сайд бөгөөд Спортын сайд асан Виталий Мутко, Спортын дэд сайд асан Юрий Нагорных нарыг цаашид болох Олимпын тоглолтуудад оролцуулахгүйгээр шийдвэрлэжээ. Түүнчлэн 2014 оны Сочигийн Олимпыг Зохион байгуулах хорооны тэргүүн Дмитрий Чернышенко-г “Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын зохицуулах комиссын бүрэлдэхүүнээс хассан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх