Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c0ku3vjp165sf55a2ar9qfb3.jpg

 Олон улсын Олимпын хорооны Гүйцэтгэх хороо “Орос улсын шигшээ багийг Өмнөд Солонгосын 2018 онд Пёнчан хотод болох өвлийн Олимпын тоглолтод оролцуулахгүй” гэсэн шийдвэр гаргасан нь Оросыг “нурааж” чадахгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдлээ. “Түншүүд”-ийн зүгээс хийж буй явуулгыг түүхэндээ бид олон удаа даван тэвчсээр ирсэн. Биднийг яагаад ч нураан мохоож чадахгүй. Дэлхийн дайнаар ч, Зөвлөлт Холбоот Улсыг хагалан бутаргаад ч, хориг арга хэмжээ аваад ч гэсэн биднийг нураан унагаж чадахгүй.  Бид даваад л гарах болно” гэж М.Захарова фейсбүүк хуудсандаа бичжээ. “Шинэ үеийн тамирчид гарч ирснээр дэлхийн спорт манай тамирчдын амжилт ололтоор сэлбэгдэж ирсэн. Орос улс Олимпын наадмыг гайхалтай зохион байгуулсан. Спорт нь аажмаар үндэсний үзэл санаануудын нэг болж, энэхүү үзэл санаа нь манай улс дахь олон арван мянган спортын дугуйлан секц, шинэ цэнгэлдэх хүрээлэнгүүд байгуулагдсанаар биеллээ олсон билээ” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. “Сэтгэл өвдөж байна уу? Маш ихээр өвдөж байна. Яг одоо бид тамирчидтайгаа сэтгэл зүрхээрээ хамт байна. Үүнийг давж гарч чадах уу? Чаднаа” хэмээн Оросын ГХЯ-ны төлөөлөгч фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Таалагдахгүй байна

8
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.26.195.27]

2017-12-06 20:51:40

Улсаараа төрөөс зохион байгуулалттай худал хуурмаг допингийн асуудал гаргасан нь Олимпийг үзэл санаатай огт нийцэхгүй. Сайн хашраахгүй бол дахиж ийм асуудал тасрахгүй.

ард

[122.201.21.66]

2017-12-06 16:14:13

Оросууд байхгүй бол олимп сонирхолгүй.Манайх ч оролцох хэрэг байна уу.Энэ ганцаардаж буй үед нь Болгар шиг шийд гаргах хэрэгтэй.

зочин

[66.181.160.117]

2017-12-06 14:44:25

америкууд оросоос айдаг тэгээд янз бүрийн шалтаг шалтгаан гаргадаг муухай новшнууд

Зочин

[103.9.90.50]

2017-12-06 14:32:15

ГИТЛЕРЫН ГЕРМАНД ХҮРТЭЛ ОЛИМП БОЛЖ Л БАЙЛАА. ОРОСУУД ТА НАРААС САНААНД ОРОМГҮЙЛ ЗҮЙЛЭЭР ХАРИУГАА АВАХ БИЗ.

varan

[103.26.194.157]

2017-12-06 13:12:47

Америкүүд аргаа барж байна. Байлдаад дийлэхгүй болохоор аргагүй. Солонгосд очоод солонгосчуудад лувирдуулна. 88 оны гандболын финал, 2002 оны Итали, Испаныг солонгос яаж лувирдлаа одоо ч санаж байна.

Зочин

[39.7.50.171]

2017-12-06 13:05:30

Дэлхий орсоор дутахгуй гэхдээ орос бүсгуйчүүдээр дэлхийн эрчүүд дутна

Зочин

[39.7.50.171]

2017-12-06 13:05:29

Дэлхий орсоор дутахгуй гэхдээ орос бүсгуйчүүдээр дэлхийн эрчүүд дутна

Зочин

[119.40.103.188]

2017-12-06 12:53:51

олимп уйтгартай болох нь Ким Чен Ун пуужин харвах өдрөө товлов

Зочин

[103.229.120.111]

2017-12-06 12:44:18

amerikiin yavuulaga

zochin

[27.123.212.143]

2017-12-06 12:30:56

Yahnav dee.Ingej gaduurhah hereg yu baina muuhai l yum.Olimp chin ev negdliin beleg temdeg shuu dee.Uvliin olimp ni sonirholgui gunigtai boloh ni dee.

Sss

[27.123.212.136]

2017-12-06 12:18:41

Оросгүй олимп сонирхолгүй