Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/7nlfro5a6aj938om58drabq2fc.jpg

Оффшор бүс буюу дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг бүсэд давхардсан тоогоор Монгол Улсын 49 иргэн данстай болохыг Олон улсан эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумынхан мэдээлээд байгаа билээ.

 

Тэдний дотор улс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн болон өмнө нь төрийн өндөр алба хашиж байсан эрхмүүд, бизнес эрхлэгчид цөөнгүй байгаа юм. Мөн тус байгууллагаас өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр “Парадайз”-ын буюу “Диваажингийн баримт”-д нэрс нь багтсан хүмүүсийг ээлж дараатайгаар зарлаж эхэлсэн. Тус баримтад ч цөөнгүй монголчууд байгаагаас “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл, “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван зэрэг 10 гаруй хүний нэр тодроод буй.

 

Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр “оффшор”-ын асуудлаар АТГ-ын дарга Х.Энхжаргал дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл нарыг шалгаж байгаагаа дуулгажээ.

 

Тэрбээр “Хуулийн дагуу 2018 оны хоёрдугаар сарын 03-ны дотор оффшор бүсээс хөрөнгөө татаж эцсийн байдлаар мэдээллээ ирүүлэх ёстой. Гэхдээ хөрөнгө татах хугацааг Засгийн газраас өөрчилж магадгүй гэсэн мэдээлэл байгаа. Тэгвэл энэ хугацаа хойшилно гэсэн үг. Уг нь Ерөнхийлөгч офшороос хөрөнгө татах 49 хоногийн хугацаа өгсөн. Харамсалтай нь үүний дагуу хүмүүс хөрөнгөө оруулж ирээгүй тул Мөрдөн байцаах хэрэг 157-оор өсөж 387 болсон. Офшорын тодорхой бүсүүдийг зарлачихсан. С.Баярцогттой холбоотой асуудлууд гүнзгийрч байгаа. УИХ-ын гишүүдээс эхлээд Ц.Оюунгэрэл, Б.Дэлгэрсайхан нарыг шалгаж байгаа. Офшорт байгаа хөрөнгөө татвараас нуусан уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Тухайн шалгуулж байгаа хүн өөрөө эхлээд офшорт байгаа хөрөнгийнхөө талаар мэдээлэх боломжтой. Хэрвээ өөрөө мэдээлэл өгөхгүй бол бид шалгалт явуулна" гэсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

ereen

[202.9.43.221]

2017-12-05 00:58:36

Delgersaixan bol Dornogovi aimagiig zarj duusaj bgaa pizdaa. Suuliin ued xunees avilga nexdeg bolson bna lee. Udaxgui garna. Dornogoviin gazariig yadagiig ni nutagiinxan sonsonoo

a

[202.21.106.150]

2017-12-04 21:12:57

zow baina bugdiig neg burchlen shalga nuusan mongoo oruulj irkuu bol nasaarnm hori