Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/3035868.jpg

UFC-ийн аварга Конор МакГрэгор Дублин хотын дагуул дүүрэг болох Крамлины нэгэн бааранд зодоон хийсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Конор нэг залууг шанаадсан бөгөөд хариуд нь хэд хэдэн цохилт авсан сурагтай. Нөгөө залууд туслахаар 50 настай нэгэн эр явж очсон гэдэг. Тэрбээр нударга зөрүүлсэн хоёрыг салгахыг оролдсон ч өөрөө шанаа авсан байна. Конорыг уушийн газраас хүчээр гаргасан бөгөөд тэрбээр хэргийн газрыг орхин явжээ.

Конор сайн найзад нь томроод байсан залуутай уулзахаар уушийн газар очсон гэнэ. “Аятайхан байгаарай” гэж хэлээд явах гэсэн боловч нөгөө залуу шазруун нэгэн байжээ. Түүний орооцолдсон хүмүүс бол хар тамхи, зэвсгийн наймаа эрхэлдэг Ирландын хамгийн том гэмт бүлэглэлийн гишүүд юм. МакГрэгорыг Мэйвезертэй тулалдах үеэр энэ гэмт бүлэглэлийн 59 гишүүн Лас-Вегас руу нисэж очоод сонирхсон байна.

Мафийнхан Конорын толгойг 900 мянган доллараар үнэлжээ. Конор энэ мөнгийг төлөх юм уу амь насаа алдах аж. Учир мэдэх хүмүүс түүнийг бушуухан шиг Ирландыг орхи хэмээн зөвлөж байгаа ч хариуд нь МакГрэгор “Тэд ирээд намайг оролдоод үзэг л дээ” хэмээн томорчээ.

Конор өөрөө мафийнхантай холбоотой байсан нэгэн. Тэрбээр 2015 онд дээрх гэмт бүлэглэлийн гишүүдийн суманд өртсөн зартай гэмт этгээд Пол Каванагийн оршуулганд очсон байдаг. Хоорондоо тэрсэлддэг хоёр том бүлэглэлийн нэгнийх нь талд байдаг нь нөгөө бүлэглэл болох Кинэний бүлэглэлд ер таалагддаггүй аж.

Таалагдахгүй байна

4
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.9.90.130]

2017-12-04 09:37:11

ali hediin neg tuslah n buuduulchaad bga