etoim.mn
photos/p1c06mq4g114fnpk2tg0soaitt3.jpg

Энэ оны эхний 10 сарын байдлаар аймгийн Цагдаагийн газарт 421 гэмт хэрэг бүртгэгдсэний 263 нь хөнгөн, 96 хүндэвтэр, 59 хүнд, 3 онц хүнд гэмт хэрэг байжээ. Нийт гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзвэл 40.8 хувиар өссөн дүн аж.

Нийт гэмт хэргээс өмчийн хулгайн хэрэг 146 гарснаас иргэдийн өмчийн хулгай 96, малын хулгай 35, тээврийн хэрэгслийн хулгай 15 гарсан байна. Мөн хугацаанд гэмт хэргийн улмаас нийт 198 хүн бэртэж гэмтсэн бол 18 хүн нас баржээ. Нийт гэмт хэргийн улмаас 834.0 сая.төгрөгийн хохирол учирсанаас 386.7 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн мэдээ байна.

Нийт гэмт хэрэгт 358 хүн холбогдогчоор татагдсан бол гэмт хэрэг үйлдэхдээ 40 холбогдогч бүлэглэж, 108 холбогдогч согтуу байсан нь бүртгэгджээ. Гэмт хэргүүдийн талаас илүү хувь буюу 228 нь аймгийн төв буюу Баянхонгор суманд гарсан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Амжилт

[202.21.112.226]

2017-12-01 14:48:10

Хэсгийн төлөөлөгч гэж Цагдаагийн байгууллагыг төлөөлөн сууж буй нөхдүүд юу хийж суудаг юм болдоо.Хуучин хэнийд хэн гэгч этгээд ирж байна. Ял идлээд гарсан хүмүүсийг бүртгэлийг хийж дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй тулд хууль тайлбарлан өгч хүмүүжүүлэх гэх мэт юм байдаг шиг санагдана. Сэргийлэх гэдэг үгийн утгыг ойлгодоггүй нөхдүүд байх юм. Гарсан хойно нь л илрүүлнэ гэж гүйх юм.