Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/137803.jpg

Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамнаас визний мэдүүлгийг хүлээн авах цагийн хуваарийн визапойнт системийг 2017 оны 11- сарын  24-нөөс эхлэн зогсоож, шинэ бүртгэлийн системээр виз мэдүүлэх цаг товлодог болсон тухай мэдээлэл хийлээ. Нэг виз мэдүүлэгч нь нэг дуудлага гэсэн дүрэм мөрдөгдөх бөгөөд  насанд хүрээгүй хүнд хууль ёсны асран хамгаалагчийн хамтаар шенгений виз мэдүүлэх тохиолдолд нэг утасны дуудлагаар асран хамгаалагч ярилцлагын тов авахдаа давхар бүртгүүлэх тусгайлсан боломжийг олгож байгаа.Ажил эрхлэлтийн картыг зөвхөн насанд хүрсэн буюу 18-аас дээш насны хүн мэдүүлнэ. Утсаар ярилцлагын тов тогтоох бүртгэлийн систем нь тухайн дугаар руу холбогдсон виз мэдүүлэгчдийн хийсэн дуудлагын дарааллаар автоматаар жагсаалт үүсэх юм. 

Шенгений виз болон ажил эрхлэлтийн карт мэдүүлэхээр ярилцлагын тов тогтоох тохиолдолд зөвхөн 70110223 утасны дугаар руу залгаж, урьдчилж цаг авна.  Богино хугацааны шенгений виз мэдүүлэх зорилгоор утсаар ярилцлагын тов тогоох тохиолдолд баасан гараг бүр өглөө 08:30 минутаас эхлэн бүртгэлийн систем дүүрэх хүртэл дуудлага хүлээн авна./шенгений виз 54/ Харин ажил эрхлэлтийн карт мэдүүлэх зорилгоор утсаар ярилцлагын тов бүртгүүлэх тохиолдолд баасан гараг бүр өдөр 13:30 минутаас эхлэн бүртгэлийн систем дүүрэх хүртэл дуудлага хүлээн авна./ажил эрхэлтийнн карт 18/ Урт хугацааны виз болон ажил эрхлэлтийн картаас бусад удаан хугацааны оршин суух эрхээр виз мэдүүлэх. Үүнд урт хугацааны оршин суух эрх мэдүүлэх, байнгын оршин суух гэх бусад төрлүүдийн хувьд зөвхөн visa_ulaanbaatar@mzv.cz и-мэйд хаягт Баасан гараг бүр 08.30 минутаас эхлэн хандаж, дараа долоо хоногт хүлээн авах 15 ширхэг визийн өргөдлийн ярилцлагын тов олгохоор тохируулсан байдаг байна.   Ярилцлагын тов тогтоох дэлгэрэнгүй мэдээлэл мөн Элчин сайдын яамны цахим хуудсанд Монгол, Чех хэлээр тавигдсан байгаа тул иргэд та бүхэн хаягаар орж үзнэ үү. 

Ярилцлагын  төвд бүртгүүлэх хүсэлт илгээж байгаа тохиолдолд и-мэйлдээ дараах мэдээллийг заавал агуулсан байх шаардлагатай. Үүнд:      Виз мэдүүлэгч овог,нэр     Төрсөн огноо      Гадаад паспортын төрөл болон дугаар     Урт хугацааны болон богино хугацааны оршин суух зөвшөөрөл хүсч буй зорилго     Виз мэдүүлэгчийн утасны дугаар болон и-мэйл хаяг     Зорилго харуулсан бичиг баримтыг pdf болон jpg файл хэлбэрээр илгээх гэх мэт....... Товлосон цагтаа  ирээгүй тохиолдолд шенгений виз болон ажил эрхлэлтийн карт мэдүүлэхээр хүсэж буй бусад иргэдийн боломжийг хааж, нөгөө талаас захиргааны үйл явцыг удаашруулахгүй байхыг иргэдээс хүслээ.  

Таалагдахгүй байна

4
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх