Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/3o361qb76u3fdeoq8skatde8ls.JPG

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд ОХУ-ын Чебоксар хотод болно. Энэ жилийн Дэлхийн цомын тэмцээнд Япон, ОХУ, Монгол, АНУ, БНХАУ, Азербайжан, Швед, Украин гэсэн найман орны баг өрсөлдөх юм. Эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Дэлхийн цомын найман удаагийн аварга Японы шигшээ баг Хойд хөршид зодоглох бүрэлдэхүүнээ зарласан байна. Наран улсаас 48 кг-ын жинд энэ жилийн дэлхийн аварга Юи Сүсаки, 53 кг-д өнгөрсөн жилийн дэлхийн аварга Маю Мүкаида, 55 кг-д Момока Кадоя, 58 кг-д Акие Ханаи, 60 кг-д Юкако Каваи, 63 кг-д 2014 оны Азийн аварга Юрика Ито, 69 кг-д Мива Морикава, 75 кг-д залуучуудын дэлхийн гурван удаагийн аварга Масако Фүрүичи нар хүч үзнэ.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх