Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ahaka_m.jpg

Японы сүмогийн холбооны дэргэдэх Ёкозунагийн зөвлөл хуралдаж, сүмогийн 70 дахь Ёкокуна Харүмафүжигийн асуудлыг хэлэлцсэн талаар бид мэдээлсэн билээ. Тус хурлаар өөрөөсөө чансаа доогуур, нутаг нэгт сүмочийг зодож, танхайрсан нь дэг жаяг өндөртэй сүмогийн ертөнцөд байж боломгүй зүйл гэж үзээд, түүнд хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэдэг дээр зөвлөлийн гишүүд санал нэгдсэн.

Гэхдээ зөвлөлийн гишүүд хэрэг явдал бүгд тодорхой болмогц Ёкозүнагийн зөвлөл ээлжит бусаар дахин хуралдах боломжтой гэж үзсэн.  Тэгвэл хэргийн гэрч болсон Ёкозүна Какурюү М.Ананд, Сэкиваки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар өнгөрсөн долоо хоногт цагдаад мэдүүлэг өгчээ.

Харин өнөөдөр Хакүхо М.Даваажаргал Тотторид очиж, гэрчийн мэдүүлэг өгөх гэнэ. Тэрбээр 40 дэх түрүүгээ авсаныхаа дараа “Би Харүмафүжи болон Таканойва хоёуланг нь эргээд дэвжээндээ гараасай гэж хүсэж байна” гэж хэлсэн нь сүмо бөхийн холбооныхонд таалагдаагүй билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх