Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1bvuat8pdden8q2ohddmc1i0n3.jpg

Хөвсгөл аймгийн Мөрөн сум үүсэн байгуулагдсаны 56 жил, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 93 жилийн ойд зориулсан Уранмандал хайрханы хишиг барилдаанд Тосонцэнгэл сумын харъяат сумын харцага Д.Баасанбаяр түрүүллээ. Тус барилдаанд нь Хөвсгөл аймгийн харъяат сумын харцага, начин цолтой болон залуу бөхчүүдээс бүрдсэн 128 хүчит бөх уран мэхийг уралдуулан барилдав.  Бөхийн барилдаанд Тосонцэнгэл сумын харьяат сумын харцага Д.Баасанбаяр түрүүлж сумын заан цол, Улаан-Уул сумын харьяат сумын начин Б.Хишигбат үзүүрлэж сумын харцага цолны болзол хангалаа. Шөвгийн дөрөвт Шинэ-Идэр сумын харьяат сумын харцага Г.Наранбаатар, Шинэ-идэр сумын харьяат сумын харцага Д.Баянбаатар нар шалгарч үлдсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх