etoim.mn
photos/p1bvtk82c31dve1bdikgmf3c182p3.jpg

Энэтхэг улсад энэ сарын 19-26-нд зохион байгуулсан эмэгтэй боксчдын залуучуудын ДАШТ-ээс М.Намуун хүрэл медаль хүртлээ.

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлага дор манай зургаан тамирчин хүч, ур чадвараа сорьсон юм. Тэднээс 57 кг-д тулалдсан 2015 оны өсвөр үеийнхний ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ М.Намуун хүрэл медалийг ийнхүү эх орондоо авчирч чадлаа.

Тэрбээр мөнгөн медалийн төлөө тэмцээн зохион байгуулагч орон Энэтхэгийн боксчинд ялагдсан байна. Өсөх ирээдүйтэй залуу тамирчин М.Намуун өсвөр үе болон залуучуудын ДАШТ-ээс дараалан медаль хүртсэн анхны эмэгтэй боксчин боллоо.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх