Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/nr3j1g5q0fkbrqq8cmcbgm6ol.jpg

Монголын үндэсний олимпийн хорооноос сар бүрийн шилдэг тамирчдыг олон нийтийн саналаар тодруулж байхаар болсон билээ. Тэгвэл аравдугаар сарын шилдгүүдийн санал хураалт дуусч, ялагчийн нэр тодорлоо.

Өнгөрсөн сарын шилдгээр Улаанбаатар хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн сагсан бөмбөгийн 3x3 шигшээ баг шалгарсан байна.

Аравдугаар сарын шилдэгт Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, Гавьяат тамирчин Д.Одбаяр нар Абу Дабигийн их дуулгад түрүүлсэн амжилтаараа өрсөлдсөн бол жүдо бөх залуучуудын ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн Л.Энхрийлэн, Тайландын Бангкок хотноо болсон Эзэн хааны цомын тэмцээнд түрүүлсэн, хүндийг өргөлтийн тамирчин Г.Анужин нар мөн нэр дэвшсэн юм.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх