Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/4566.jpg

Монголчууд түүхэн урт удаан хугацааны туршид өөрсдийн ахуй амьдралд зохицсон олон төрлийн тоглоом наадгайг бий болгож, үр хүүхэддээ сурган, хойч үедээ өвлүүлсээр иржээ. Үүний нэг нь шагайн наадгай юм. Бидний өвөг дээдэс малын шаант чөмгийг чанаж идсэний дараа шагайг салган мөлчийтэл мөлжиж цэвэрлээд заавал хаяж /орхиж/ үздэг. Ингэхэд аль болох морь түргэн буувал ихээхэн билэгшээн азтайд тооцож, хөрөнгөө арвижуулах, сүргээ өсгөе гээд шагайндаа нийлүүлдэг.  Шагай наадгайн гол хэрэгсэл бол шагай юм. Шагай наадгай нь тусгай орон байр, анги танхим, цаг зав болон багш шаарддаггүй зөвхөн гэрийн нөхцөлд орчноосоо сурч, намар тэнгэр дуугарахаа больсон үеэс дараа жилийн тэнгэр дуугарах хүртэл хугацаанд тоглодог уламжлалт наадгай юм.  Монголын уламжлалт шагай наадгай нь сурган хүмүүжүүлэх асар их ач холбогдолтой юм. Өвөг дээдсийн бүтээсэн соёлын өвийн нэг хэсэг болсон энэ тоглоом хүүхэд багачуудад хөдөлмөрийн хүмүүжил олгох дадлага суулгаж, танин мэдэхүйг хөгжүүлж, хүрээлэн буй орчин ахуй, байгалийн юмс үзэгдлийн тухай мэдлэг ойлголт өгч байдаг. Тоглох явцад хүүхдүүд багаар ажиллах, манлайлах, тэвчээртэй байх, авхаалжтай байх, зорьсондоо хүрэх, авъяас чадвараа нээж илрүүлэхэд нь тусалдаг юм. Шагайн наадгайн тоглоом бүр өөрийн дүрэм журамтай байдаг. Энэхүү дүрэм нь биеэ жолоодож удирдах, анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэлийн хөдөлгөөний барих, хүчээ зөв хуваарилан, эв дүйтэй болгоход сургадаг зэрэг олон давуу талуудтай билээ.

 

Таалагдахгүй байна

8
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[121.182.55.89]

2018-02-07 19:27:31