etoim.mn
photos/img_2565.jpg

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаранд алтан медаль гардууллаа. Уг алтан медалийг тус холбооны гишүүд болон сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэгээр хийсэн байна. Мөн хандивын данс нээсэн аж. Энэхүү хандивын дансанд нийт 20 сая 415 мянган төгрөг цугларсан бөгөөд алтан медалийн хамт гардуулж өгсөн юм. “Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жинд зодоглосон олимпийн хүрэл медалийн төлөө барилдаж торгуулийн оноогоор ялагдсан. Уг торгуулийн оноог шударга бус, чөлөөт бөхийн барилдааны дүрмийг зөрчсөн гэж үзэж байгаа билээ. Эл үйл ажиллагаанд Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон хандив өргөсөн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үер Г.Мандахнарангаас дараах асуултад хариулт авсан юм.

-Баяр хүргэе. Сайн явж ирсэн үү?

-Баярлалаа сайн явж ирлээ.

-Сайхан сэтгэлт хүмүүс сэтгэлийн илэрхийлэл болсон алтан медалийг гардаж авлаа. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо болон дэмжиж тусалсан хүмүүст маш их баярлалаа. Монголын ард түмэн ямар агуу сэтгэлтэй юм бэ, хүүгээ тайвшруулахыг тулд нэгдэж чадаж байгаа нь сайхан байна. Бүгдэд нь баярлалаа.

-Хүрэл медалийн төлөөх барилдаанд цаг дууссан хойно торгуулийн оноо өгөхөд танд ямар сэтгэгдэл төрсөн вэ?

-Би энэ спортоор олон жил хичээллэж байна. Барилдааны цаг дууссан хойно торгуулийн оноо өгөх зарчим, дүрэм байхгүй. Би дүрмээ сайн мэднэ. Та нар бүгд харсан олимпийн дэвжээн дээр хэн ялсаныг бүгд мэдэж байгаа болов уу. Ямар ч спортод спортын гоо зүй буюу үзэгчидтэй харьцах, шүүгчидтэй харьцах тэдний сэтгэлийг татах зүйл байдаг. Би үүнийг илэрхийлж баярласан сэтгэлээ үзэгчидтэй хуваалцсаныг шүүгчид буруугаар ойлгож,  өөрсдийн талд эргүүлж манай медаль, бидний луйвардчихлаа. Үүнд сэтгэл гундуу, эмзэглэж явна.

-Өнөөдөр монголын ард түмэн өөрийг тань олимпийн медалтан гэж үзэж байхад, сүүлийн хэдэн секунтад тэвчээд өнгөрүүлэхгүй дээ гэж харамсангуй ярих хүн ч байна?

-Чөлөөт бөхийн дүрмэнд сүүлийн гурван секундад санал өгсөн хоёр шүүгч дэмжсэн тохиолдолд торгох эрхтэй. Гэхдээ цаг дусахаас өмнө шүгэлдэж зогсоогоод 59 секунт гэхэд торгосон бол дүрмийн дагуу зүй ёсны торгууль болно. Харин миний барилдаан 6:00 гээд цаг дууссан байхад торгосон.

-Энэ спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?

-Би 18 жил чөлөөт бөхөөр хичээллэж байна. Өдөрт хамгийн багадаа зургаан цаг бэлтгэл сургуулилт хийдэг.

chuhal.mn

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Boroo

[124.158.111.38]

2016-08-30 11:55:38

Bitgii hytsaad bai MANDAHNARAN guai min, tumenii hurunguur Brazil ruu zugaalchaad novsh chin jaahan hariustlagatai baihgui yasiin.