etoim.mn
photos/7mancf54o4adje74qv23btdpc4.jpg

Дорноговь аймгийн Замын-Үүдээс Д.Сэржмядаг охин 11 дүгээр сарын 02-нд алга болсон билээ. Гэвч охин алга болоод 21 хонож байхад ямар ч сураггүй хэвээр байна. Энэ талаар охины ээж Б.Хоролмаа “Охин минь алга болоод яг 20 (өчигдөр) хоночихлоо. Өнөөдрийг хүртэл ямар нэг сураг гарсангүй. Цагдаа нар чадлынхаа хэрээр л эрж, хайж, ажиллагаа явуулж байна. Нутгийн иргэд ч энд тэнд явахдаа сураглаж яваагаа дуулгасаар байна. Манайд өнгөрсөн долоо хоногт бөө, зайран, удган, үзмэрч гээд үзэж харж, мэргэлдэг хүмүүс ирж, тус тусынхаа зан үйлийг хийцгээгээд явсан. Тэд өөр өөрсдийнхөө төлөгт бууснаар эрж, хайж байгаа гэсэн. Бас мэрэгч, төлөгч хүмүүс бидэн рүү утасдаж “Охин нь амьд мэнд байна аа. Удахгүй олдоно оо” гэж байгаа. Түрүүхэн нэг үзмэрч яг ингэж ярьсан” хэмээн Үндэсний шуудан сонинд ярьжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх