Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/27d287m9ml6pdnvd6sulbib47m.jpg

МАН-ын 28 дугаар их хурлаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх олонхийн саналаар тус намын даргаар сонгогдсон. Тэгвэл намын даргад түүнтэй хамт өрсөлдсөн УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа санал хураалтын дараа үг хэлэв.

Тэрбээр  “Бид өнөөдөр эв эеэ ололцсон. Энэ цаг мөчөөс хойш бид эв нэгдлээ эрхэмлэж, МАН гэх их нэрийн дор явах болно.  Журмын нөхөддөө эвгүй үг хэлж байсан бол уучлалт хүсч байна. Намынхаа хамгийн том эрхэм дээд байгууллагын өмнө үг хэлэх гэж байхдаа сэтгэл өвдөж байлаа. Би намын даргад өрсөлдөх чадамжтай юу гэдгээ бодож суухдаа сэтгэл догдолж байлаа. Энэ цаг мөчөөс эхлээд хэвлэл мэдээллийн элдэв долоон зүйлээ зогсооё. Алдагдсан үнэт зүйлээ эргэж сэргээе. Бидэнд үнэт зүйл гэж бий. Би ахмадаа хүндэлдэг, залуус нэгнээ хүндэлж, хайрладаг, алдаа оноогоо засч залруулдаг байгаасай гэж хүсдэг. М.Энхболд дарга улс төрийн амаргүй ачааг үүрч ирсэн. Танд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа хэлэх нь зүйтэй болов уу. У.Хүрэлсүхэд би итгэж байна. Эвлүүлж явна гэдэгт бүүр их итгэлтэй байгаа. Унаж доройтсон эдийн засгаа ч сэргээнэ гэж итгэж байгаа. Бид хамтдаа бүтээж, хүрээлж явах ёстой” гэж хэлсэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

albaker

[93.65.89.201]

2017-11-23 01:04:02

Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

хонгор

[103.242.47.74]

2017-11-22 13:57:50

больдоо ичгэвтэр ийм л бялдууч аймхай хулчгаруудаар бид төр бариулж байна шив

hun

[124.158.92.27]

2017-11-22 13:19:29

doldoi