etoim.mn
photos/1797377-37944831-2560-1440.jpg

Хэрэв энэ улиралд Зинедин Зидан ганц ч титэм хүртэж чадахгүй бол түүнийг “Реал”-ын ерөнхийлөгч Флорентино Перес солиход бэлэн гэдгийг хэвлэлүүд мэдээлэх болов. Зиданы оронд Германы шигшээ багийн ахлах дасгалжуулагч Йоахим Леов томилогдох өндөр магадлалтай байгаа аж.

Гэхдээ Перес улирлын явцад менежерээ солих бодолгүй байгаа бөгөөд урьдын адил Зиданд итгэсэн хэвээр байгаа гэнэ. Байдал эвгүйдвэл Леовыг томилох хувилбар яригдаж байгаа сурагтай. Испанийн аварга шалгаруулах тэмцээний 12 тойргийн дараах байдлаар “Реал” жагсаалтын гуравдугаарт бичигдэж байгаа бөгөөд тэргүүлэгч “Барселона” багаас 10 оноо дутуу байгаа юм. Аваргуудын лигийн Н хэсэгт Мадрид хотын баг Английн “Тоттенхэм”-ын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх