Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/82be4acc5db0bea0abba00b2615d8008.jpg

Харанга хамтлагийн аргил гитарчин, Up Music продакшны захирал, хөгжмийн зохиолч, дуучин МУУГЗ Ц.Чулуунбатын долоо дахь тоглолт 11 дугаар сарын 21-ны өдөр “Corporate Hotel and Convention Centre”д  ганцхан удаа болно.

1972-оноос хойш урлагт 45 жил зүтгэсэн тэрээр өөрийнхөө уран бүтээлийг тоолж үзээгүй гэдэг. Олон сайхан хит дууг бүтээж ард түмнийхээ мэлмийг баясгаж яваа Гавьяат маань өнгөрсөн сард Монгол орноо тойрон 21 аймгаараа аялан тоглолтоо хийхдээ 450 удаа дуулсан гэдэг. Тэгэхээр 45 жил гэдэг энэ асар их хугацаанд хэдэн мянган удаа дуулж, хэдэн дуу гарсныг дурдахад бид таашгүй ээ.

Ц.Чулуунбат нь 1994 онд “Үгүйлэн санана”, 2000 онд “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ”, 2003 онд “Чи миний амьдрал”, 2008 онд “Миний гудамж”, 2013 онд “Содон аялгуу”, 2016 онд“Амьдралын бэлэг” зэрэг зургаан тоглолтоо үзэгч фенүүддээ зориулж байжээ. Долоо дахь удаагийн “BEST OF CHUKA 45” хүндэтгэлийн тоглолтоо хийхэд цөөхөн хоног үлдээд байна.

Тэрээр хүндэтгэлийн тоглолтондоо их ач холбогдол өгч байгаа. Хамгийн шилдэг гэсэн уран бүтээлээ дуулахаас гадна, түүний зохиосон хит дуунууд тэр үдэш эгшиглэх болно. Тоглолтыг зорихоор зэхэж байгаа бол “сайхан гутал сайхан газар” хүргэдэг гэдэг шиг та бүхэн “BEST OF CHUKA 45” хүндэтгэлийг тоглолтыг үзэхдээ хүндэтгэлийн хувцастай хүрэлцэн ирвэл дуучин маань их баяртай байх болно хэмээжээ.

Уг тоглолтын зохион байгуулагч, найруулагчаар Skin entertainment-ийн Б.Анар ажиллаж, хөтлөгчөөр “Авьяаслаг Монголчууд” наадмын хөтлөгч, шүүгч нар хөтөлнө.

“BEST OF CHUKA 45” хүндэтгэлийн тоглолт оролцох хамтлаг дуучид:  Хамтлаг:

Харанга хамтлаг

Камертон хамтлаг

Freezone хамтлаг

Дуучид:

МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа Соёлын Тэргүүний Ажилтан, Поп дива, дуучин С.Наран Соёлын Тэргүүний Ажилтан, Поп дива, дуучин Сэрчмаа Дуучин Баярцэцэг Дуучин Наагий

Мөн бүжгийн Nature Dance хамтлаг оролцоно.

Тоглолтын тасалбарыг Ticket.mn

Мөн тоглолтоо үзэхээр очихдоо та  “Corporate Hotel & Convention Centre”-н кассаар худалдан авах боломжтой.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх