Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/fsd.jpg

Хойд бүсийн аймгуудын ахмад волейболчдын нөхөрсөг тэмцээн Сэлэнгэ аймагт  амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон гурван аймгийн нийт 70 гаруй ахмад тамирчин оролцжээ. 

Тус ахмад волейболчдын нөхөрсөг тэмцээний тэргүүн байрт эрэгтэйчүүдээс Д.Цог ахлагчтай Дархан-Уул аймгийн баг тамирчид, эмэгтэйчүүдээс Ж.Энхтайван ахлагчтай Орхон аймгийн баг тамирчид шалгарчээ. Тэмцээний шилдэг довтлогч эрэгтэй тамирчнаар Дархан-Уул аймгийн Д.Цог, эмэгтэйчүүдээс Сэлэнгэ аймгийн н.Бямбасүрэн, тэгш тоглогчоор эрэгтэйчүүдээс Орхон аймгийн н.Гансүх, эмэгтэйчүүдээс мөн аймгийн н.Төмөрбат нар шалгарсан байна. Ахмад волейболчдын нөхөрсөг тэмцээний хамгийн өндөр настай нь Сэлэнгэ аймгийн тамирчин 73 настай н.Самдаг, мөн аймгийн 70 настай  н.Дунгаамаа нар байлаа.

Ийнхүү Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газар хойд бүсийн буюу Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудын ахмадуудын дунд волейболын нөхөрсөг тэмцээн гурав дахь удаагаа энэ сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх