etoim.mn
photos/1vmv0g500kbcsa9817p78mva9g.jpg

Сураггүй алга болоод 11 хонож буй Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч найман настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 

Тэгвэл охиныг хайж байх үед Замын-Үүд сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр дутуу баригдсан барилга дотроос 11 настай эрэгтэй хүүхдийн цогцос олдсон талаар эх сурвалж мэдээлэв. Хүү эцэг эхтэйгээ маргаж гэрээсээ гарч явсан гэх бөгөөд маргааш нь ийн амиа алдсан байдалтай олджээ. Хүүгийн цогцос гаднаа ил харагдах ямар нэг шарх сорвигүй нас барсан байсан тул урьдчилсан байдлаар осгосон байж болзошгүй хэмээн тус сумын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх