Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/d899d27ed03953f942e9026c400d8625_1200.jpg

Мэргэжилийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын барилдаанд буюу Кюүшюү башё эхэллээ.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал комосүби Котошогекүтэй барилдаж давж эхний даваагаа авлаа. Тэрбээр өнгөрсөн башёд гэмтлийн улмаас барилдаагүй билээ. Харин өнгөрсөн Аки башёд түрүүлсэн 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж комосүби Оношотой барилдаж унажээ. Тэрбээр өнөөдөр маэгаширигийн 1-аас барилдаж байгаа Тамаваши Б.Мөнх-Оргил барилдах бол Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 1-аас барилдаж байгаа Такакейшотой барилдана.

Өчигдрийн барилдаанд маэгаширигийн 1-аас барилдаж байгаа Тамаваши Б.Мөнх-Оргил ёкозүна Кисеносатотай барилдаж давжээ.

Бусад бөхчүүд

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 1-0 Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 0-1 Ёкозүна Какүрю М.Ананд 0-0 гэмтэлтэй СекивакиТерүнофүжи Г.Ган-Эрдэнэ 0-1 Маэгашири-1 Тамаваши Б.Мөнх-Оргил 1-0 Маэгашири-4 Ичиножү А.Ичинноров 1-0

Маэгашири-5 Араваши Э.Дөлгөөн 1-0 Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 1-0

 

Таалагдахгүй байна

3
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.166.134]

2017-11-13 17:10:27