etoim.mn
photos/p1bupiib0i11gocp5gvl8q41qp51.jpg

 Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүсэлтээр өчигдөр орой  улсынхаа алдарт поп дуучин Пилита Корралестой хамтран “Ikaw” буюу “Чи” хэмээх дууг дуулж сонирхуулжээ. “Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, өчигдөр Филиппиний нийслэл Манила хотноо эхэлсэн Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо буюу АСЕАН-ы 31 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцогчид оройн зоог барих үеэр Р.Дутерте дуулсан байна. Тэрбээр дуулж дууссаныхаа дараа “Ноёд, хатагтай нар аа! Би АНУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн тушаалаар хатагтай Пилита Корралестой хамтран чадан ядан дууллаа” гэжээ. Мансууруулах бодистой тэмцэх дайны явцад гэм буруутай нь тогтоогдоогүй хүмүүсийг шууд буудан хөнөөж, хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж Барак Обама Р.Дутертегийн засаг захиргааг эрс шүүжилдэг байсан юм. Үүний улмаас Р.Дутерте Б.Обамаг үг хэлээр доромжилж, АНУ-тай харилцаагаа таслах тухай ч ярьж байсан билээ. Харин тэрбээр Д.Трампын “тушаал”-ыг дуулгавартай биелүүлсэн нь АНУ-тай найрсаг харилцаагаа сэргээх бодолтой байгаагийн илрэл гэж шинжээчид үзэж байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх