Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Ulaanbaatar.jpg

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 11 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, төвийн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр, баруун болон говийн аймгуудын зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойшдоо ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 4-6 хэм хүйтэн байна.

2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст цас, 14,15-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар, 14,15-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх