etoim.mn
photos/c1e45c4cf563e10ad142fcf76bc259a6_1200.jpg

NBA-ын талбайд таван тоглолт болсон бөгөөд Хьюстон Рокетс талбай дээрээ Клевлэнд Кавалерс багтай тоглож 113-117 харьцаагаар Пуужингууд ялалт байгууллаа.

Тус тоглолтын эхний хагаст 67-65 харьцаагаар Клевлэнд тэргүүлж байсан ч гуравдугаар үед тэргүүллээ алдаж дахин илүү гарч чадалгүй явсаар тоглолт дуусчээ. Ингэснээр таван хожил долоон хожигдолтой болж байгаа бөгөөд дорнод бүсийн 11-т эрэмбэлэгдэж байна. Харин Рокетс 9 хожил, 3 хожигдолтойгоор өрнөд бүсийг тэргүүлж эхэллээ.

Тус тоглолтод Жеймс Харден 35 оноо, 11 самбар, 13 дамжуулалтаар энэ улирлын анхны трипл даблиа хийсэн бөгөөд Эрик Гордон 20, Капела 19, Трейвэр Аризи 17 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Леброн Жеймс 33 оноогоор багаа тэргүүлсэн бол Жефф Грин 27 оноог авчээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх