etoim.mn
photos/5lbt7v51bp85ndamnlmdn007bu.jpg

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 2-ны өдрөөс хойш сураггүй алга болсон 8 настай охиныг эрж хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Харамсалтай нь аймгийн Онцгой байдлын албаныхан болон сумын төвийн албан хаагчид уйгагүй явуулж байгаа хэдий ч  ямар нэгэн ахицгүй байна. Мөн охиныг эрж хайх ажиллагаанд Хятадын цагдаагийнхантай хамтран ажиллах хүсэлт гарган, Эрээн хотын цагдаа нар тусалж байгаа аж. Тус хотын баруун захаас эрж хайх ажиллагааг эхлүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. 

Түүнчлэн охиныг эрж хайх ажиллагааны үеэр охины аав, ээжийг цагдаагийн байгууллагаас шалгажээ.  Охин алга болох өдөр эцэг, эх нь аймгийн төв рүү явсан байна. Аав Д.Дашдулам нь аймгийн төв орж ажилд бүртгүүлэхээр эхнэр Б.Хоролмаагийн хамт явсныг тэдэнтэй цуг зорчиж явсан гэрчүүд баталжээ.

Одоогийн байдлаар  тухайн өдөр охин сургууль руугаа огт очоогүй, сургуульд явах замд байдаг дэлгүүрийн камерт ч түүний дүрс байхгүй байгааг цагдаагийн байгууллагынхан тогтоогоод байгаа аж. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх