etoim.mn
photos/7mufgaldjk2e83k8c34ms1ad4j.jpg

Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаа руу “салаавч” гаргаж танхайрсан хэргээр олонд танигдсан Ц.Баярцогтыг өнөөдөр шүүнэ.

Түүнийг тусгай хамгаалалттай газарт хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шүүх юм. Энэхүү хэргийг өмнө нь  Сэлэнгэ аймгийн шүүх хоёр  удаа шүүсэн ч, өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшилуулсан байна. Тодруулбал, аравдугаар сарын 5-нд хурал товлогдсон ч Ц.Баярцогтын өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар хойшилсон. Харин хоёр дахь удаагаа буюу аравдугаар сарын 18-ны өдөр тэрбээр өмгөөлөгчөө сольсон тул хоёр шинэ өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасан. Өмгөөлөгчдийн энэ хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, хэргийг шүүх хурлыг 22 хоногоор буюу маргааш болтол хойшлуулах шийдвэр гаргасан байна.

Түүнчлэн хоёр дахь шүүх хурлаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих байранд саатуулагдаж байсан Ц.Баярцогтыг батлан даалтад гаргаж, Улаанбаатар хот болоод Сэлэнгэ аймгаас өөр газарт зорчихыг хоригложээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх