etoim.mn
photos/443ute7n5ch25p892cf47ldllr.jpg

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:

8-ны өдөр нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар, ялангуяа төв, зүүн аймгуудын зарим нутгаар ахиухан хэмжээний цас орж цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 

2017 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9,12-нд ихэнх нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 9,12-нд ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх