Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1bu7s02m31q2r17ms2t61ej773q1.jpg

Өнөөдрийн байдлаар тус аймгийн Алтай, Баяннуур, Булган, Сагсай сумын нутаг болон Дэлүүн, Ногооннуур, Цэнгэл сумдын уулархаг нутгаар 1-8 см цастай байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өчигдөр Баяннуур, Сагсай сумын нутгаар 0,1-0,5 мм цас нэмж оржээ. Түүнчлэн энэ сарын 7-8-ны өдрүүдэд уулархаг нутгуудаар цастай, уул даваануудад салхины хурд 12-14 м/с-д хүрч ширүүсэн цасан шуурга шуурах төлөвтэй байна.  Мөн нэгдүгээр 10 хоногийн сүүлчээр, гуравдугаар 10 хоногийн дунд үе болон эцсээр хүйтний эрч чангарч шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх аж. Нэгдүгээр 10 хоногийн сүүлч, хоёрдугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар, гуравдугаар 10 хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар цас орно.  Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллага анхааруулж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх