Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1bu7uf1tkji4qps1o351euv10sm3.jpg

Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Уулбаян, Баруун-Урт, Сүхбаатар сумын нутгаар цасан шуургатай байна. Цасан шуурга шөнийн 02 цаг хүртэл үргэлжилнэ хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газар /УЦУОШГ/-аас мэдэгдэв. “Өнөөдрөөс нийт нутгаар хүйтэрч байна. Агаарын температур шөнөдөө 10-15 градус хүрнэ. Харин цасан шуурганы хувьд шөнийн 02 цагийн үед зогсох төлөвтэй байгаа. Одоогоор салхины хурд 10-14 м/с хүрч ширүүсч байна.  Цаашид 12  дугаар сар гартал нэг их цас орохгүй, 11 дүгээр сарын 12,13-нд нутгийн зарим хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй байгаа” хэмээн аймгийн УЦУОШГ-ын Цаг уурын хэлтсийн дарга Ц.Батхүү хэллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх