Энэ сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүдэд сураггүй алга болсон найман настай охин өнөөдрийг хүртэл олдоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Охиныг Д.Сэржмядаг гэдэг бөгөөд 130-150 см өндөртэй. 2017 оны 11 сарын 02-ний өдөр 13:30цагийн үед сургууль дээрээ харагдсанаас хойш сураггүй алга болжээ. Өмсөж явсан хувцасны хувьд зурган дээрх ягаан куртка, бор түрийтэй гутал,формын хувцас, ягаан цүнхтэй. Харсан үзсэн хүн байвал цагдаагийн байгууллагын 7052102 дугаарын утсанд холбогдож мэдээлэл өгөхийг тус аймгийн цагдаагийн газраас мэдэгдэж байна.
Охиныг алга болсонтой холбоотойгоор хууль хяналтын байгууллагынханаас гадна Замын-Үүдийн ард иргэд эрэн хайх ажиллагаанд нэгдсэн байна. Улмаар эцэг эхчүүд нэгдэж сургуулийн орчимд 300-500 метрийн зайнд хяналтын камержуулалт суурилуулж өгөхийг орон нутгийн удирдлагуудаас хүссэн байна.
[66.181.179.110]
2017-11-06 19:23:30Хөгийн багш нэртэй багс нар юун цалин нэмэх харин ч боловсролт.н систем нуран унаж хөгөө тарьж бнаа