etoim.mn
photos/3giqvp6fvvofskop7tg0sc3kba.jpg

2017 оны 11-р сарын 02-ний Пүрэв гарагт Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 46 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Замын Цагдаагийн албаны ЖШУХ нийт дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, 259 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт найман хүн гэмтэж бэртсэнээс нэг нь 0-10 хүртэлх насны хүүхэд байсан бөгөөд зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.

Бүртгэгдсэн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн нэг  осол, мөргөлдөх хэлбэрээр осол, онхолдох хэлбэрээр нэг осол тус тус бүртгэдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх