etoim.mn
photos/6dr66357v2jnrrkh921p30t73h.jpg

Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч, яруу найрагч, доктор Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан талаар бид мэдээлсэн. Түүнийг хэрэгт холбогдсон талаарх мэдээллийг холбогдох хуулийн байгууллагуудаас тодруулахад мэдээлэл өгөхгүй нэлээдгүй удсан ч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс албан ёсны мэдээлэл гаргасан юм.

Уг мэдээлэлд “Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14.10 дугаар зүйлийн 1, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон шүүхээс яллагдагч Бизъяагийн Дашзэвэгт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс” гэсэн.

Энэ хэрэг өнгөрсөн сарын 1-ны өдөр Шадивланд гарчээ. Түүний хүчирхийлэхийг завдсан 7 настай хүүхэд нь зээ охин нь байж болзошгүй. Мөн тэрбээр өмнө нь чалх сайжруулах тариа хийлгэсэн гэх талаар “Өдрийн сонин”-д дурджээ. Мөн гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хүчирхийлэхийг завдсан нь нотлогдсон гэнэ. Хэрвээ Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан гэдэг нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 12,1 дүгээр зүйл ангийн дагуу нэгээс таван жил хүртэл хугацаагаар, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн. Мөн энэ хэргийн улмаас хохирогч нас барсан бол 12-20 жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг байна. 

Таалагдахгүй байна

2
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

zochin

[202.70.46.235]

2017-11-03 11:46:42

Ymar erguu ovgon be buruu zonoson erguu chini horivol taarna

Зочин

[66.181.187.124]

2017-11-02 22:11:10

Зочин

[202.9.40.50]

2017-11-02 20:47:57

Төгцөг чинь арчаагүй новш вэ.

Д

[202.72.244.172]

2017-11-02 18:56:59

Бузар хулгайч юм аа

Зочин

[182.160.6.196]

2017-11-02 15:38:22

Энэ мунагийг 5 жилээр шийтгэх хэрэгтэй.