etoim.mn
photos/5glmb0totp07iph7oldko4clt0.jpg

Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн гадна талбайд 10 настай хоёр охиныг дээрэмдэхийг завдсан хэрэг өчигдөр  гарчээ.

Тус сургуулийн гадна талбайд 10 настай хоёр охиныг хичээлээ  тараад явж байхад үл таних хүн дээрэмдэхийг завдлаа гэсэн дуудлага цагдаагийн 102 дугаарт өгчээ. Дуудлагын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд суух 18 настай эрэгтэй Б нь “Мөнгө өг” гэж айлган сүрдүүлж дээрэмдэхийг завдсан нь тогтоогджээ.

Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

zochin

[124.158.126.197]

2017-10-31 15:36:00

mash sain shalgah heregtei shu.......olon olon deeremiin hereg garch irj magadgui shdee