Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1btdnqog1tlp1b171ghc1st01bnq1.jpg

Өнөөдөр маргаашдаа аймгийн нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдан, халтиргаа гулгаа үүсч болзошгүй тул онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг аймгийн УЦУОШГ-аас анхааруулж байна. Энэ сарын 28-наас ирэх сарын нэгнийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр 28-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах бол 30, 1-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи хугацааны эхээр буюу 28-нд зарим газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр 16-18 м/с, түр зуур 20-22 м/с хүрч ширүүснэ. 28-наас нийт нутгаар эрс сэрүүсч, хүйтрэн шөнөдөө уулархаг нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 0-5 хэмийн хүйтэн байна. 29-нд нийт нутгаар бага зэрэг дулаарах төлөвтэй байна гэж аймгийн УЦУОШГ-ын цаг агаарын синоптик инженер Б.Заяа мэдээлэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх