etoim.mn
photos/6v7iakiqn19cuqtshmv9mnro38.jpg

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн өнөөдрийн хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох эрүүгийн хэргийг  шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэж эхэллээ.

Анхан болон давж заалдах хоёр шатны шүүхээс тэднийг дөрвөн настай охиныг биеэ хамгаалж чадахгүйг нь мэдсээр байж, бүлэглэн, зохион байгуулалттайгаар, онц хэрцгий аргаар санаатай, тарчлааж, хөнөөсөн хэрэгт буруутгасан. Тодруулбал,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дах хэсэгт зааснаар Г.Маралмааг 25 жилийн хугацаагаар хорих ял,  Т.Цогтыг 22 жилийн хугацаагаар хорих ял оноосон юм. Үүнээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу Г.Маралмаад оногдуулсан хорих ялаас хоёр жилийг нь,  Т.Цогтод оногдуулсан  хорих ялаас мөн хоёр жилийг нь  тус тус өршөөсөн юм.  Харин  Г.Маралмаад оногдуулсан үлдсэн 23 жилийн хорих ялыг  чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Т.Цогтод оногдуулсан 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус  эдлүүлэх шүүгчийн шийдвэр гарсан.

Харин талийгаач Ц.Оюу-Эрдэнийн шүлэг уншиж буй бичлэг бүхий нэг ширхэг Си Ди-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, хар өнгийн самсунг маркийн гар утас нэг ширхгийг Т.Цогтод, гадуураа улаан хүрэн өнгийн гэртэй Скай маркийн цагаан өнгийн гар утас нэг ширхгийг Г.Маралмаад тус тус буцаан олгохоор болсон билээ. Мөн Г.Маралмаа, Т.Цогт нараас тус бүр  оршуулгын зардалд 2.324.420 төгрөгийг гаргуулж нийт  4.646.839 төгрөгийг  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөржаргалд өгөхөөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн юм. 

Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг Г.Маралмаа, Т.Цогт нар эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тэдний гомдлыг давж заалдах шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард авч хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар дахин хоёр шатны шүүхийн шийдвэрийг Г.Маралмаа, Т.Цогт болоод тэдний өмгөөлөгч нар нь эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд ханджээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[49.0.213.41]

2017-10-27 11:31:54

зочин

[49.0.213.41]

2017-10-27 11:31:54

тэр ээж нь гэж энэ 2-с нээг их дээрдэх юмгүй хачин хүүхэн байна,яах гэж нялх охиноо явахгүй гээд байхад харанхуй шөнө хүргэж өгдөг юм,өөрөө ч сайн ээж байж чадаагүй,охиноо алдчихаад 4 сая төгрөг аваад яаж хоолойгоор нь давах болдоо хөөрхий