Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/32fb17662e3a604918aafec46696f3258cfa21ff.jpg

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна: Өнөөдөр Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв,  Хэнтийн аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 10 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 9-14 метр, говь талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм хүйтэн, говь талын нутгаар 7-12 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 3 хэм хүйтэн байна.

2017 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 28-нд говь талын нутгаар, 30-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 28-нд ихэнх нутгаар хүйтэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна. 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх